Энэ сарын 22-ноос эхлэн сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг бүртгэх ажил эхэлнэ. Энэ жил 31 цэцэрлэг, 22 сургууль шинээр ашиглалтад орно хэмээн ярьж байгаа билээ. Гэсэн хэдий ч сургууль, цэцэрлэгт шинээр элсэгдчийн тоо нэмэгджээ. Тухайлбал, өнгөрсөн оны статистик үзүүлэлтээр улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын насны 256 мянган хүүхэд байгаа гэсэн тоо гарсан бол энэ жил 288 мянга хүртэл өсчээ.
Өнгөрсөн оны статистикаар 201 мянга гаруй хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулсан бол энэ жил 221 мянган хүүхэд хамрагдана. Эдгээрээс цэцэрлэгт 201 мянга, үлдсэн 20 гаруй мянган хүүхэд хувилбарт сургалт буюу Хүүхэд харах үйлчилгээ /тусгай болон гэр цэцэрлэгт / хамрагдах боломжтой гэсэн урьдчилсан тооцоолол байгаа ажээ.