ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын бие бүрэлдэхүүн Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах шөнийн цэнгээний газруудад ээлжит хяналт, шалгалт хийсэн байна.
Тус шалгалтын үеэр нийт 87 иргэнд хар тамхины тест тавьж шалгахад 24 нь хар тамхи хэрэглэсэн нь тогтоогдсон бол таван хүн биедээ хадгалж байсан нь тогтоогджээ.
Эдгээр хар тамхи хэрэглэсэн иргэд нь 21-41 насныхан байсан бөгөөд одоогоор хяналт шалгалт үргэлжилж байгаа тухай мэдэгдлээ.