Монгол улсын хөлбөмбөгийн Үндэсний шигшээ баг 2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны “F” хэсэгт хуваарилагдан тоглож байгаа билээ. Энэхүү хэсэгт Монгол, Япон, Тажикистан, Кыргызстан, Мьянмарын баг багтаж байгаа юм.
Манай шигшээ баг хэсгийн хоёрдахь тоглолтоо өчигдөр өөрийн талбайдаа Тажикистаны шигшээ багийг хүлээн авч тоглож 0:1-ийн харьцаатайгаар хожигдол хүлээлээ. Тэмцээний хоёрдугаар хагаст, 81 дэх минутанд талбайн эсрэг талаас ирсэн бөмбөгийг 6 дугаартай тоглогч унаж мөргөн гоол оруулснаар тоглолтын цорын ганц гоолыг оруулсан байна.
Хэдийгээр үүний дараа Монголын багийн тоглолт нэлээн ширүүсч, хэд хэдэн довтолгоог хийсэн хэдий ч гоол оруулж чадалгүй байсаар тоглотын цаг дууссан. Ийнхүү Тажикистаны шигшээ баг Монголын багийг хожсоноор 6 оноотой болж хэсгээ тэргүүлж байна. Харин Монгол улсын хувьд 3 оноотой тэмцээнээ үргэлжлүүлэхээр боллоо. Хэсгийн эхний тоглолтоо Мьянмарын шигшээ багтай хийж 1:0-ийн харьцаатайгаар хожин эхний оноогоо авсан билээ.
Та бүхэндээ тоглолтын торгон агшинуудыг хүргэж байна.