Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг хүн гүтгэсэн гэх үндэслэлээр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нэг сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан байна. Учир нь Монгол улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг түүнийг ажил хэргийн алдар хүндэд халдсан хэмээн мэдэгдэж, шүүхэд гомдол гаргаад байсан юм.
Ерөнхий айд асан Н.Алтанхуяг мэдэгдэхдээ “Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Ардчилсан намын дарга асан Н.Алтанхуяг өөрийнхөө Засгийн газрыг унагахаар санал гаргасан” гэх мэдээллийг түгээсэн. Иймээс уг мэдээллийг шалгуулж, нэр хүндээ сэргээлгэнэ” гэсэн юм.
Энэхүү хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэн Ц.Элбэгдоржийг хүний алдар хүндэд халдсан хэмээн үзэж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр няцаалт хийхийг үүрэгдсэн шийдвэр гаргажээ.