Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос ирсэн хоёр саналыг өнөөдөр хэлэлцжээ. Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газраас ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах санал ирсэнийг хэвээр баталж шийдвэрлэлээ.
Харин Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг болон н.Баярхүү нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг үндэслэл бүхий баримт тогтоогдохгүй байна гэж үзэн хэрэгсэхгүй болгож тэдэнд Монгол Улсын хилээр гарахгүй байх хязгаарлалт тогтоож, тодорхой хүмүүстэй уулзахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.