Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханыг суллах шийдвэрийг гаргажээ. Энэхүү шүүх хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс М.Энхсайханыг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгон суллахаар шийдвэрлэсэн байна.
АТГ-аас өчигдөр /2019.06.20/ Монгол Улсын сайд асан М.Энхсайханыг баривчилж, гэрт нь нэгжлэг явуулсан. Энэ талаар лавлахад “Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах явцад бусдад хууль бус давуу байдал олгосон байж болзошгүй учраас баривчилсан” гэх товч мэдээлэл өгсөн юм.
Харин олон нийтийн зүгээс байгуулагдаагүй гэрээгээр шалтаглаж хорьсонд ихээхэн бухимдалтай байсан билээ.