Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт яг одоо Улсын бүртгэлийн газарт ажиллаж байна. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Архивын ерөнхий газарт ажилласан бол бүтцийн өөрчлөлтөөр Оюуны өмчийн газартай нэгтгэгдээд байгаа агентлагт ийн ажиллаж эхэлж байна.
Онцлоход, өмнөх Засгийн газрын үед Улсын бүртгэлийн газрыг Статистикийн хороотой нэгтгэж, нэг агентлаг болгосон бол Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын бүтцийг батлуулахдаа Улсын бүртгэлийн ерөнхий газрыг Оюуны өмчийн газартай нэгтгэн Улсын бүртгэл Оюуны өмчийн газар болгон өөрчилсөн юм.
nuudel.mn