\”Рио-2016” олимпод оролцох чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид өнөөдөр Бразил улсыг зорилоо.
Манай улсаас эмэгтэйчүүдийн 53 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа, 58 кг-д ОУХМ П.Орхон, 63 кг-д олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга, гавьяат тамирчин С.Батцэцэг, 69 кг-д ДАШТ-ий гурван хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа нар Риогийн олимпод оролцох эрх авсан билээ.
Тэд эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, МУГД Б.Батбаяр, дасгалжуулагч З.Дүвчин, Т.Сүхбаатар нарын хамт өнөөдөр Бразил улс руу хүлгийн жолоо заллаа.
Манай эмэгтэй тамирчдын барилдааны хуваарь /Монголын цагаар/.
Наймдугаар сарын 17, 22:00
П.Орхон 58 кг
О.Насанбурмаа 69 кг
Наймдугаар сарын 18, 22:00
Э.Сумъяа 53 кг
С.Батцэцэг 63 кг