Өчигдөр Дубай хотын олон улсын нисэх буудалд иргэний агаарын тээврийн Эмират авиа компаний \”Боинг-777\” онгоц шатсан хэрэг гарлаа. Интернэтэд тавигдсан бичлэгээс харахад нисэх багийн бүхээгэнд утаа дүүрсэн нь харагдаж байлаа хэмээн Арабын \”Аль Арабия\” агентлаг мэдээлсэн байна.
Онгоцонд түгшүүр зарлан утааны баг зүүлгэж зорчигчдыг тээшээ авч нисэх бүхээгийг яаралтай орхин гарахыг шаардсан хэмээн \”Боинг-777\” онгоцны үйлчлэгч ярьжээ.
Скай-ньюс агентлагийн мэдээлснээр \”Онгоцонд 282 зорчигч, 18 нисэх багийн гишүүн байсан бөгөөд бүх зорчигчийг 45 секундын дотор онгоцноос гаргалаа. Зорчигчдын хувьд эсэн мэнд байгаа ч 10 зорчигч угаартсан байдалтайгаар эмнэлэгт хүргэгдлээ. Эмират авиа компаний хувьд галын дохиоллын яаралтай түгшүүрийн үед хурдан шуурхай, аюулгүй ажилд чадлаа. Тэд онгоцонд гарсан галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна\” хэмээв.
Энэтхэгийн Тируванантапурам хотоос хөөрсөн \”Боинг-777\” онгоц нь Дубай хотын олон улсын нисэх буудалд газардах үед гал гарсан гэнэ.
эх сурвалж: zuvsongolt.mn