Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын А/595 дугаар захирамжаар Москва хотын Засгийн газрын зөвлөх институт, Москва хотын хот байгуулалт, хөрөнгө оруулалтын хөгжлийн хүрээлэнгийн Ерөнхий экологич Фадеев Олег Никлоаевичийг Улаанбаатар хотын Хүндэт тэмдгээр шагналаа. Өнөөдөр тэрээр нийслэлийн Засаг дарга С.Батболдоос шагналаа гардан авлаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.