Сагсан бөмбөгийн сэдэвтэй хамгийн шилдэг кинонуудын нэг бол мэдээж Space Jam. Тус киноны 2 – р анги тун удахгүй дэлгэцэнд гарах нь тодорхой болсон ч хэн ямар дүр бүтээх нь эцсийн байдлаар шийдэгдээгүй байгаа билээ. Тэгвэл тус киноны 1 – р ангид гол дүрийг бүтээсэн Майкл Жорданоос 2 – р ангид хэнийг тоглоосой гэж хүсч байгаа талаар асуужээ. Хүн бүр ЛеБроныг 2 -р ангид нь тоглоосой гэж хүсч байсан. Харин Жордан өөр бодолтой байжээ. Учир нь тэрээр Блэйк Гриффин гэж хариулжээ.
Энэ нь Майкл Жордан ЛеБрон Жэймст дургүй гэсэн үг биш юм. Блэйк Гриффин Жордан брэндийн пүүз өмсдөг учраас тэгж хариулсан. Өөрөөр хэлбэл өөрийнхөө бизнесийг дэмжсэн хариулт гэсэн үг. Харин тус асуултыг асуух үед тэнд байсан нэгэн хүүхэд \”Квам Браун\”-ыг тоглуул гэж орилсон нь олныг хэсэгхэн хөгжөөгөөд амжжээ.