Багшаар ажиллах эрхийн шалгалт 2016 оны 08 дугаар сарын 09 -ний өдөр Улаанбаатар хотын 8 дүүрэг /Бага хангай дүүргээс бусад/ 21 аймгийн төвд зохион байгуулагдана.
Шалгалтад бүртгүүлсэн иргэд 2016 оны 08 дугаар сарын 07-ны өдөр шалгалтад орох ээлж, хуваарийг http://itpd.mn цахим хуудаснаас болон https://www.facebook.com/itpdMongolia/хуудаснаас харна уу.
Шалгалтад бүртгүүлсэн иргэд дараах зүйлсийг анхаарах шаардлагатай
Бүртгүүлсэн иргэд шалгалт өгөх байршлыг огт солихгүй байх.
Шалгалт өгөх хуваарьт ээлжээс хоцорсон тохиолдолд дахин оруулахгүй тул шалгалт өгөх хуваарьт цагаас 30 минутын өмнө ирж бэлтгэлээ хангах
Шалгалтад ирэхдээ
Иргэний үнэмлэх, шалгалтын хураамж төлсөн баримт, Диплом эх хувь (Төрийн санд байгаа бол хуулбар үнэн гэсэн тэмдэгтэй байх) авч ирэх шаардлагатай.