Өнөөдөр буюу наймдугаар сарын таванд Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ ХБНГУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Штефан Дюппелтийг хүлээн авч уулзлаа.
Уулзатын эхэнд Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ ХБНГУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Штефан Дюппелтэд хандан манай хоёр орны харилцаа өнөөдөр нийгмийн бүхий л салбарыг хамарсан хамтын ажиллагаагаар өргөжин тэлж байна гэдгийг онцлон тэмдэглээд хоёр орны батлан хамгаалах салбар хоорондын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, харилцан айлчлал, зөвлөлдөх уулзалт тогтмолжиж, энхийг дэмжих ажиллагаанд хамтран оролцох, цэргийн сургалт бэлтгэл, цэргийн эмнэлэг зэрэг хэлбэрээр өргөжин хөгжиж буйд бид сэтгэл хангалуун байгаа гээд цэргийн мэргжлийн боловсон хүчин бэлтгэх чиглэлээр бид идэвхтэй хамтран ажиллаж үр дүнд хүрч байна. Сүүлийн жилүүдэд хоёр орны цэргийн хамтын ажиллагаа улам гүнзгийрч байгаагийн дээр ХБНГУ-ын БХЯ-аас манай улсын зэвсэгт хүчний шинэчлэлийг дэмжиж буцалтгүй тусламж үзүүлж байдагт ХБНГУ-ын Засгийн газар, Батлан хамгаалах яаманд талархаж байгаагаа мөн илэрхийлсэн байна.