АНУ-ын харьяат иргэн П, 40 настай, эрэгтэй энэ сарын 18-ны өдөр “Алтай таван богд” ууланд авиралт хийгээд есдүгээр сарын 20-ны өдөр буцаж ирэх байсан боловч одоогоор ирээгүй байгаа тухай мэдээллийг аялал жуулчлалын компанийн ажилтан есдүгээр сарын 21-ний 22:11 цагт Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ.
Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 9 алба хаагч нэг автомашинтай есдүгээр сарын 22-ны өдрийн 05:00 цагт “Алтай таван богд” уулын чиглэлд явж мөн өдрийн 17:30 цагт тус уулын “Хаалт” гэдэг газар очиж хоножээ.
Эрлийн багт Баян-өлгий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 9 алба хаагч багтсан бөгөөд эрлийн үйл ажиллагааг үргэлжлүүлж байна.