Улсын хэмжээнд он гарсаар нэгдүгээр сарын /2026.01.01-01.31/ байдлаар 410 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 166 хүний амь нас, 48.7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалан ажилласан байна.
Тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын:
-
352 нь обьектын гал түймэр,
-
47 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол / зам тээврийн осол, төөрсөн, сураггүй болсон, өндрөөс унах, мөс цөмрөх/,
-
9 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл,
-
2 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.









































































