Олон улсын паралимпийн хороо ирэх есдүгээр сарын 7-нд Рио-де-Жанейро хотноо эхлэх Паралимпийн наадамд Оросын бүх тамирчдыг оролцуулахгүй байх шийдвэр гаргасан тухайгаа өнгөрсөн шөнө мэдэгдлээ. \”Олон улсын сэргээшийн холбооноос гаргасан тайланд дээр үндэслэн ийнхүү шийдвэр гаргалаа. ОХУ-д сэргээшийн эсрэг бодлого байхгүй. Бүхэлдээ авлигад идэгдсэн гэдэг нь харагдаж байна\” хэмээн Паралимпийн хорооны тэргүүн Филип Крэйвен хэллээ. Дээрх мэдэгдлийн дараа ОХУ-ын Спортын сайд Виталий Мутко болон Паралимпийн хорооны тэргүүн Владимир Лукин нар Спортын арбитрын шүүхэд хандана гэдгээ мэдэгдлээ.
Эх сурвалж: ВВС