Өнөөдөр буюу наймдугаар сарын 8 нь \”Аавуудын баярын өдөр” юм. Анх энэ өдрийг 1910 онд АНУ-ын Вашингтон мужийн Дод нэртэй охин өөрийн аав Смартад зориулж бий болгожээ. Түүний ээж бага дүүг нь төрүүлэхдээ нас барсан бөгөөд тэр цагаас хойш 5 хүүхдээ ганцаараа өсгөсөн аавдаа зориулж энэ өдрийг санаачилж байжээ.
Тэгвэл 1966 онд АНУ-ын Ерөнхийлөгч энэ өдрийг албан ёсоор \”Аавуудын баярын өдөр” болгон зарлажээ. Одоогоор дэлхийн 20 гаруй улс Аавуудын баярын өдрийг тэмдэглэж байна.
Харин манай улсын хувьд 2005 оноос хойш тэмдэглэж байна. 2003 онд байгуулагдсан \”Монголын эрэгтэйчүүдийн холбоо\”-ноос Аавуудын баярын өдрийг 2005 оноос хойш тэмдэглэж ирсэн уламжлалтай юм.
Нинж