Улаанбаатар хотын цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 07-ны өдрийн хооронд \”Даншиг наадам-Хүрээ цам” наадмын үеийн олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам хамгаалах, замын хөдөлгөөний зохицуулалт, хамгаалалтыг амжилттай зохион байгууллаа.
Хамгаалалтын үйл ажиллагаанд 27 байгууллагын 1200 гаруй алба хаагч, 94 олон нийтийн цагдаа, 84 оюутан цагдаа үүрэг гүйцэтгэсэн.
Баяр наадмын өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлийн 17 дуудлага, мэдээлэл хүлээн авч шалган, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ зөрчил гаргасан 6, халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг 19 этгээдийг түр саатуулж, эцэг эх, асран хамгаалагчаасаа төөрсөн 21 хүүхдийг хүлээлгэн өгч, хүүхэд төөрөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор утасны дугаар бичих зориулалт бүхий бугуйвч, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх 6 төрлийн 773 ширхэг материалыг тарааж, TV-9 телевизийн шууд нэвтрүүлгээр мэдээлэл өгч ажилласан байна.
Улаанбаатар хотын цагдаагийн газар