Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Авлигатай тэмцэх газрын дарга Хүрэлсүхийн Энхжаргалд \”Тэргүүн комиссар” зэрэг дэв олгов.
Зарлигт
\”Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын 2007 оны 07 дугаар тогтоолоор батлагдсан \”Авлигатай тэмцэх газрын албан хаагчид зэрэг дэв, нэмэгдэл олгох журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2-т заасныг үндэслэн Авлигатай тэмцэх газрын дарга Хүрэлсүхийн Энхжаргалд \”Тэргүүн комиссар” зэрэг дэв олгосугай” хэмээжээ. Авлигатай тэмцэх газрын албан хаагчид зэрэг дэв, нэмэгдэл олгох журмын дагуу \”Тэргүүн комиссар” зэрэг дэвийг Авлигатай тэмцэх газрын санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч олгодог.
Уг журмын 2.4-т заасны дагуу \”Тэргүүн комиссар” зэрэг дэвийг албан тушаалд томилогдсоноос нь хойш 45 хоногийн дотор олгох ёстой юм. Тэргүүн комиссарын зэрэг дэвийн нэмэгдлийг түүний албан тушаалын үндсэн цалингаас 35 хувиар нэмж олгох журамтай байна. Нэмэгдлийг зэрэг дэв олгосон шийдвэр гарсан өдрөөс эхлэн сар бүр олгоно. Төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан хүнд Тэргүүн комиссар зэрэг дэвийг олгодог ажээ.