\”Рио 2016” олимпийн наадмын эмэгтэй жүдо бөхийн 57 кг-ын жинд өрсөлдөж байгаа Доржсүрэнгийн Сумьяа одтой сайхан барилдаж, оноолт таарсан учраа бөхчүүдээ ээлж дараалан давсаар алтан, мөнгөн медаль хүртэж, Монгол Улсын алтан соёмбот төрийн далбааг Бразилийн тэнгэрт мандууллаа.
Д.Сумьяагийн хувьд ийнхүү Монгол Улсын жүдо бөхийн эмэгтэй тамирчдын дундаас анх удаагаа олимпоос медаль хүртсэн тамирчин болж байгаа билээ.
Харин 57 кг-ийн жинд алтан медалийг Бразилийн жүдоч Рафаэла Силва хүртсэн бол хүрэл медалийг Японы Каори Мацумото, Португалийн тамирчин Монтейру Телма нар хүртсэн юм.
Монголын үндэсний телевиз албан ёсны онцгой эрхтэйгээр шууд дамжуулж байна