Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг зуны олимпийн XXXI наадам Бразилийн нийслэл Рио Де Жанейро хотноо өдрөө үргэлжлэж байна.
Олимпийн эхний өдөр Өмнөд, Хойд Солонгосын эв нэгдлийг илэрхийлсэн мэт хоёр улсын тамирчин охидын хамтдаа авахуулсан гэрэл зураг олны анхаарлыг ихээхэн татсан.
Тэгвэл Хойд Солонгосын гимнастикч Хон Жон Юн Рио олимпоос гэртээ харьж очоод хуулийн дагуу шийтгэл хүртэх гэнэ. Учир нь тэрбээр Өмнөд \”Солонгосын гимнастикч Ли Ын Жунтай сельфи гэрэл зураг авахуулсан явдал нь ийн шийтгэл хүртэхэд хүргэсэн\” тухай Dailystar мэдээллээ. Энэ төрлийн үйлдлийг эх орноосоо урвасан гэж үздэг байна.
Сонирхуулахад, Рио”-гийн олимп руу Өмнөд Солонгос 204 тамирчнаа \” спортын 24 төрөлд, харин Хойд Солонгос 35 тамирчнаа спортын есөн төрөлд илгээгээд байгаа билээ.