Зүрхний шигдээс, харвасан, саажилттай хүмүүсийг хөдөлгөж болохгүй гэж хөдөлгөөнгүй хэвтүүлдэг. Ингэж болохгүй. Учир нь, хурц үе нь өнгөрсөн ч хөдөлгөөний хомсдол хязгаарлагдсан учраас цусны эргэлт удаан явагддаг.
Үүний улмаас тэжээлийн бодис, захын цусан хангамж алдагдан тэжээгдэж буй булчин, махбодь хатангиршаад, цаашдаа нөхөн сэргээх үйл ажиллагаа удаашралтай явагдана.
Заримдаа бүр хөдөлгөөнгүй болдог тохиолдол их гардаг. Ийм хүмүүст цаг хугацаанд нь оносон хөдөлгөөнт дасгал хийж байвал нөхөн сэргээх үйл ажиллагаа амархан сэргэдэг. Гар хугарсан гээд сар шохойдуулжхөдөлгөөнгүй явдаг. Энэ хугацаанд дасгал хийж байхыг эмч зөвлөдөг ч гараа хөдөлгөдөггүй. Гэтэл шохойгоо авахуулсны дараа хөдөлгөөнгүй удсан эрхтэн өвчин орж, хатангирших янзтай болдог. Гар нь даардаг болдог. Энэ нь хөдөлгөөн хязгаарласантай холбоотой. Хэрэв тухайн үед нь захын үеийн, тодруулбал, хурууны үзүүрийг хөдөлгөж, илж байсан бол өвчин орохгүй.