Одоо өсчихөөд байгаа валютын ханш угтаа бол Н.Золжаргалтай л холбоотой юм. Хүмүүс Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг бодлогогүй мэдэгдэл хийснээс болоод ам.долларын ханш өсч, үүнийгээ дагаж бараа бүтээгдэхүүний үнэ ч өслөө гэж бухимдацгааж байна.
Гэтэл Н.Баяртсайхан нөөцгүй болсон өнөөгийн бодит байдлын тухай л мэдээлэл өгсөн байгаа юм. Тэгвэл нөөцгүй болгох ажлыг хэн хийчих вэ. Энэ хариуцлагыг хэн хүлээх вэ.
Уг нь буух эзэн буцах хаягтай л асуудал юм л даа. Өөрөөр хэлбэл, Н.Баяртсайханаас өмнө төв банкыг удирдаж байсан Н.Золжаргалаас \”Монгол Улс яагаад валютын нөөцгүй болчихсон” тухай асуухад л хангалттай.
Харин Н.Золжаргалын хариултыг ерөнхий дөө гадарлаж байна. Тэрээр үнэ тогтворжуулах агуулгатай төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд баахан сул зээл олгочихсон. Тэр нь эргүүлэн төлөлт тасарснаас болоод л улс валютын нөөцгүй болчихлоо гэх тайлбарыг эдийн засагчид өгч байгаа. Н.Золжаргал ч ийм л тайлбар өгөх болов уу.
Ямар сайндаа л эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, томоохон аж ахуйн нэгжүүдэд бага хүүтэй зээл гаргаж өгч байсан асуудлыг нь хэвлэлүүд дэлгэж эхлэх вэ дээ. Тухайлбал \”Энержи ресурс” компанид 200 тэрбум, Дарханы төмөрлөгийн \”QSC” компанид 150 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкаардамжуулан, маш бага хүүтэйгээр олгосон байдаг. Энэ нь банкны тухай хууль зөрчсөн гэж эх сурвалжууд хэлж байна. Харин энэ эрх мэдлийг Н.Золжаргал дун мэдэн хэрэгжүүлж байсан гэх мэдээллүүд байна. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.