Кокаин, героин нийлүүлэх гэмт хэрэгт холбогдуулан түүнийг эрэн сурвалжилж байжээ.
Мексикийн Мичоакан мужийнпрокурорын байгууллага Интерпол болон АНУ-ын хамгийн их эрэн сурвалжилж байсан мансууруулах бодис наймаалагчдын толгойлогчийг саатуулсныг РИА Новости агентлагн уламжилжээ.
Пони хочит Габино Перальтаг Мексикт саатуулсныг мэдээлж байна. Кокаин, героины худалдаачдын олон улсын сүлжээг толгойлон эдгээр хориотой бодисыг нийлүүлэх хэрэгт холбоотой байсан учир Перальтаг эрэн сурвалжилж байгааг зарлажээ.
Одоо мансууруулах бодисын наймаачин Мехико хотод байгаа бөгөөд АНУ-ын хүсэлтээр түүнийг Америк руу шилжүүлэн өгөхөөр бэлтгэж байгаа ажээ.
эх сурвалж: bataar.mn