Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Могойт хэмээх газарт намаржиж байсан айлын аав, хүү хоёр энэ сарын 3-ны өдөр баавгайд бариулж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Эх сурвалжийн мэдээлснээр аавын биеийн зарим хэсгийг шороонд булсан байсныг олжээ. Харин хүүгийн цогцос одоогоор олдоогүй байгаа бөгөөд одоо тус газарт Цагдаагийн болон холбогдох байгууллагынхан ажиллаж байна.
ОХУ-ын Сибирийн ой ихээр шатах үед ОХУ-аас Монгол улсад олон тооны Хар баавгай орж ирээд байгаатай холбогдуулан Сэлэнгэ аймгийн Хүдэр, Жавхлант, Ерөө зэрэг сумдын байгаль орчны байцаагчид, засаг дарга, төрийн алба хаагчид 24 цагийн турш эргүүл хийж, иргэдээ хамгаалахын төлөө ажиллаж байгаа аж.