Монголын мэдээлэл, харилцаа холбооны салбарт өөрийн байр суурийг хэдийнээ эзлээд буй “MNBC” компанийн зүгээс тун удалгүй хэрэглэгчдэдээ нэгэн шинэ бэлгээ барихаар ажиллаж эхэлжээ. Тус компаний зүгээс энэ удаад өөрсдийн шинээр хэрэгжүүлж буй “Home media” төслийнхөө хүрээнд хэрэглэгч бидний уламжлалт сэтгэлгээг халж, дэлхийн дэвшилтэт технологитой хөл нийлүүлэн алхах боломжийг бүрдүүлэхийг зорьж байгаа аж. Хэрэглэгч та “MNBC” компанийг сонгосноор телевизийн контентыг дуу, дүрсний өндөр давтамжтайгаар хүлээн аваад зогсохгүй, өндөр хурдны интернет болон бусад олон олон бэлгийг давхар авах боломжтой болж байгаагаараа энэхүү төслийн давуу тал болж байгаа юм.
Энэхүү төсөл хөтөлбөрийн бас нэг давуу тал нь хэрэглэгч та цагт баригдалгүй өөрийн хүссэн нэвтрүүлэг, киног ухраан үзэж, гадаад дотоодын хүссэн контентыг өөрийн эх хэл дээрээ үзэх бүрэн боломжтой болж байгаа нь тус компаний хувьд нийгмийн өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж буйн нэгэн тод жишээ болон харагдаж байна.
Бидний амьдарч буй мэдээллийн эрин үеийг интернетгүйгээр төсөөлөхөд бэрх болоод байгаа билээ. Тиймээс хэрэглэгчдийг энэхүү эрин үеэсээ цаг хоцролгүй алхахад нь зориулж телевизийн үйлчилгээнээс гадна интернетийн хямд өртөг бүхий үйлчилгээг давхар хүргэхээр ажиллаж байгаа аж. Ийнхүү нэгэн цогц үйлчилгээг таньд хүргэснээр таны илүүдэл зардал болон хамгийн үнэтэй зүйл болох цаг хугацаагаа хэмнэх боломжийг давхар олгож байгаагаараа тус төслийг сонгох шалтгаан болж байгааг дуулгахад таатай байна.
Хэрэглэгчдийн зүгээс удаа дараа ирүүлсэн хүсэлт, өөрсдийн олон удаагийн туршилт шинжилгээнийн үндсэнд эхний шатанд Нийслэлийн таван дүүргийн айл өрхүүдэд энэхүү шинэ бэлгээ хүргэх бөгөөд та бүхэн хэрэглэгчдэд зориулсан энэхүү цогц үйлчилгээг авч гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлээрэй.