“НВЦ” ХХК-ийн захирал Ц.Баатарбилэгийг урьд шөнө АТГ-ын Мөрдөн шалгах хэлтээс цагдан хорьсон байна. Түүнийг Хөгжлийн банкны хөрөнгөөс санхүүжсэн төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, санхүүжилт, эргэн төлөлт болон зээл олгохдоо хууль зөрчсөн эсэхийг шалгаж эхэлсэн байна.
Зарим эх сурвалжууд “НВЦ компанийн захирал ажилтай Ц.Баатарбилэг гэдэг хүнийг цагдан хорьсон нь үнэн. Түүнийг хойшлуулашгүй ажиллагааны хүрээнд 24 цагийн хугацаатай саатуулаад байсан хэдий ч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч хянаж үзээд 48 цагийн хугацаатай саатуулахаар болсон” гэж мэдэгдсэн юм.
Түүнийг “Хөгжлийн банкны захирлуудад авлига өгч, 2017 онд 21 сая ам.долларын зээлийг гаргуулсан байж болзошгүй” гэх үндэслэлээр саатуулсан хэмээн үзэж байгаа аж.