Эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдалд ажиллаж, угаарын хийн хордлогод орсон иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй шуурхай үзүүлж байна.
Өнөөдөр буюу 2019.10.07-ний өглөөний 9:00 цагийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 6 хүний биеийн байдал сайжирсан бөгөөд харин нэг өвчтөн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.
Иргэд та бүхнийг эрүүл мэндийн байгууллагуудаас өгч байгаа сэрэмжлүүлэг, зөвлөмжийг дагаж мөрдөхийг уриалж байна.