Шүүхээс яллагдагч А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг шүүхэд шилжүүлж гэм буруутай эсэхийг шүүх хуралдааныг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2019.10.07/ товлоод байсан билээ.
Нийслэлийн прокурорын газраас тэдэнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр болсон юм. Тус шүүх хуралдаанаас яллагдагч А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруутай эсэхийг шүүх анхан шатны хуралдааныг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 10 дугаар сарын 22 өдрийн 09:30 минутад товлосон байна.