Хайртай дотно хүмүүсээ халамжилт, хий ядаргаанаас сэргийлж, элдэв өвчний эсрэг дархлаа тогтоох гайхалтай үр дүнтэй нэгэн уламжлалт орыг жорын эзний зөвшөөрөлтэйгөөр та бүхэндээ хүргэж байгаадаа баяртай байна. Ингээд жортой танилцана уу. \’\’Энэ сайхан өдөр найзууддаа нэг зөвлөмж хүргэе. Монголын уламжлалт анагаах ухаанд \”Борви, тойг,далны маяа\” гурван ясыг буцалгаж шөлийг нь уухад \”Гурван шимтийн тан\” гэнэ. Энэ гурав дээр ахар сүүлний ясыг нэмэхэд \”Дөрвөн шимтийн тан\” болно. Биеийн хий дарах ядаргаа тайлах онцгой чанартай. Чөмөгний химийн найрлагыг Уламжлалт анагаах ухааны хүрээлэнгээс судалж гаргаснаар чөмөгний химийн холбоо бэлгийн гормоны химийн холбооноос хоёрхон холбооны зөрүүтэй байдаг нь батлагджээ. Үүнийг манай монголчууд мэддэг байснаас бага насны хүүхдэд \”Нусгай болно\” гэж чөмөг идүүлдэггүй, харин хөгшид чөмөгний ясаа цайнд чанаж байнга хэрэглэдэг байжээ. Энэ нь кальци яснаас авах, дархлаа сайн байлгах, залуу байх чухал ач холбогдолтлй юм. Би гэртээ энэ яснуудыг 10-15 цаг чанаж шөл гаргаж хэрэглэдэг. Ялангуяа хөгшид настайчуулдаа өгөх, эмнэлэгт хэвтсэн хүмүүсээ ийм шөлөөр чанасан цай, хоолоор эргэх тун ч дуртай даа. \’\’
-
1
Чанахдаа жижиг газын плитка дээр чанадаг юм Буцлангуут галыг багасгаж хамгийн бага дээр тавина.
-
2
Нэг жижиг газ ойролцоогоор 5 цаг болдог.Хамаг биений хөлс гарч бие маш сайхан амардаг юм. Удаан буцалгахад доорх зурган дээрх шиг яснууд нь бутраад салчихдаг юм билээ.
-
3
Ясны химтэй хэсгээс нь кальци нь тэр чигтээ шөлөндөө уусна.Ээж аавдаа настайчуулдаа хийж өгөөрэй.
-
Эх сурвалж: Жорыг оруулсан – Мөнхзулцацрах