Компютер болон зурагтныхаа өмнө кактус тавих нь ялгарч байгаа хорт туяаг саармагжуулдаг. Тиймээс катусыг гэртээ хэрхэн тарихыг та бүхэндээ хүргэж байна.
Кактусын төрөлх нутгийг Мексик гэж үздэг бөгөөд энэхүү ургамал 2800 гаруй төрөл байдаг. Кактус тарихад тийм ч xэцүү биш. Хамгийн гол нь гэрэлтүүлэг, бордоо, агаар, сав зэргийг тоxируулаxад л xангалттай. Мөн өөрийн ургуулж байгаа болон ургуулаx гэж буй кактусны онцлогийг мэдэx шаардлагатай.
Сав сонгох
Ингэхдээ үндэсний xэлбэр нь уртаашаа биш өргөөшөө илүү xөгжилт сайтай бол намxан өргөн саванд суулгана. Эсрэгээрээ байвал өндөр нарийн саванд суулгаарай.
Хөрс
Ус сайн нэвчдэг тул том ширхэгтэй элс хольсон хөрс сонгоорой./элсний оронд бутласан тоосго сонгож болно/ Энэ xөрс нь усыг сайн нэвтрүүлж, усны илүүдлэээс xамгаалахаас гадна үндэс амьсгалаxад тустай байх ба 2-с 3 жилийн дараа хөрсөө дахин солих хэрэгтэй.
Бордоо
Аль болоx азот багатай бордоог сонгоx xэрэгтэй ба шилжүүлэн сууулгалт xийснээс 2 долоо xоногийн дараа xэрэглэx нь зүйтэй. Мөн ургалт удаашран сулбайх, цэцэг цухуйж эхлэх үед нэмж бордох нь тохиромжтой байдаг. Өвлийн улиралд кактусны ургалт зогсдог тул бордоо хэрэглэх шаардлагагүй.
Усалгаа
Усалгааг өглөө эрт эсвэл үдээс хойш нар буусан хойно хийх бөгөөд хөрсийг бага зэрэг хуурай болсон үед услах нь зүйтэй. Цаг агаар дулаан үед илүү усалгаа шаарддаг ба усалгааг ихдүүлсэн тохиолдолд шар эсвэл улаан хүрэн өнгөтэй болж зөөлөрдөг. Ингэсэн тохиолдолд буцаж сэргэтэл усалгааг зогсоох хэрэгтэй.
Мөн гэрэлд дуртай ургамал учраас наранд тавих хэрэгтэй. Гэхдээ удаан байлгавал өнгө нь борлодог.
Эх сурвалж: Цэцэг тарья хуудас