Нарны замаар Саруул хотхоны дундуур дамжиж, Гандийн гудамж болон Их монгол улсын гудамж руу ордог байсныг зурганд харуулснаар өөрчлөн зохион байгуулж байна.
Өөрөөр хэлбэл, Нарны замаас Соёолж худалдааны төвийн нүхэн гарцаар урагш гараад баруун гар тийш эргэж, шинэ гүүрний доогуур зурагт улаанаар тэмдэглэснээр явна гэсэн үг. Энэ чиглэлийн зохион байгуулалтыг өөрчилснөөр авто машины хөдөлгөөний улмаас амгалан тайван байдал нь хамгийн ихээр алдагддаг байсан Саруул хотхоны оршин суугчдад таатай байдал бий болох төдийгүй жолооч нар зорчиход хялбар болох юм байна. Ирэх баасан гаригт буюу маргаашнаас уг хөдөлгөөнийг нээж, замын хөдөлгөөнд оролцох боломжтой болох юм.