Засгийн газрын хуралдаан яг одоо болж байна. Хуралдаанаар зарим агентлагийн даргын үүрэг гүйцэтгэгч нарыг томилж байна. Тодруулбал, МУГТ Ц.Шаравжамцыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны харьяа агентлаг Биеийн тамир, спортын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилох шийдвэрийг гаргасан байна.
Ц.Шаравжамц нь 2011 онд Монголын сагсан бөмбөгчдөөс анхны гавьяат тамирчин хэмээх цолыг хүртсэн тамирчин билээ. Тэрбээр 2012 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Биеийн тамир спортын газрын даргаар ажиллаж байсан юм.