Дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээн 2019 оны аравдугаар сарын 28-аас арванэгдүгээр сарын 5-ны өдрүүдэд Турк улсын Корум хотноо зохион байгуулагдахаар товлогдсон билээ. Үүнтэй холбогдуулан энэхүү тэмцээнд оролцох 16 хүртэлх насны шигшээ багийн шатарчдад тэмцээний батламжыг нь гардуулан өгсөн байна. Тамирчдад батламжийг Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав гардуулжээ.
Дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд улсаа төлөөлөн С.Ган-Эрдэнэ /”Гэгээн Арвай” клуб/, Х.Итгэлт /”Мончесс” клуб/, Б.Амин-Эрдэнэ /”Кайсса” клуб/, Ц.Тэнгис /”Гэгээн Арвай” клуб/, Э.Удвал /”Гобичесс” клуб/ тоглох бол дасгалжуулагчаар ОУХМ Г.Мөнхгал оролцох юм байна.