БНСУ-ын Пёнчан хотноо 10 дугаар сарын 19-27-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа хүндийн өргөлтийн 32 дахь удаагийн Ази тивийн Залуучуудын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилсээр байна.
Энэхүү тэмцээнд монгол улсын баг тамирчид амжилттай оролцож байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн 59 кг-ийн жинд эх орнооо төлөөлөн оролцсон Болдбаатарын Хонгорзул хүрэл медаль хүртжээ.
Тэрбээр энэхүү тэмцээнд 97 кг-ыг өргөснөөр хүрэл медаль хүртэх эрхтэй болсон бөгөөд энэхүү жинд БНАСАУ, Тайванийн тамирчид алт, мөнгөн медаль хүртсэн байна.