Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гэрээт харуул хамгаалалтын үйл
ажиллагаа эрхэлдэг компаниуд иргэд аж ахуйн нэгж, албан байгууллагуудын аюулгүй
байдал, ажилтан албан хаагчдын эрүүл мэнд, амь нас эд хөрөнгийг гэмт халдлагаас
хамгаалах үүргээ гүйцэтгэх явцад Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012
оны 2/08, 4/14 дүгээр тогтоол, Замын хөдөлгөөний дүрмийн 2.4 дүгээр заалт нь
үйл ажиллагаа явуулахад хүндрэл учруулж байгаа талаар удаа дараа гомдол гаргаад
байгаа юм.
Иймд тус газраас ЦЕГ-ын Лицензийн төв, Замын
цагдаагийн газар, харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн
нэгжүүдийн төлөөлүүд оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уг
уулзалтаар харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд үүсээд
буй хүндрэл бэрхшээлийн талаар холбогдох албаны хүмүүстэй санал бодлоо солилцож
асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох талаар зөвлөлдсөн юм.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар