Өнөөдөр буюу \”Рио 2016\” олимпийн наадмын 13 дахь өдөр Монголын баг тамирчдын хуваарийг хүргэж байна.
ТАЭКВОНДО
Эрэгтэйчүүдийн 68 кг-д П.Тэмүүжин эхний тойрогт Мексикийн Саул Гутьррестэй өрсөлдөнө.
ЧӨЛӨӨТ БӨХ:
Өнөөдрийн барилдаан Улаанбаатарын цагаар 22.00-с эхэлнэ.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн 53, 63, 75 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно. Манай гол найдвар Гавьяат тамирчин С.Батцэцэг болон Э.Сумъяа нар барилдана.
53 кг-ын жинд Э.Сумъяа эхний тойрогт Польшийн бөх К.Кравцыктай барилдана.
63 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Батцэцэг эхний тойрогт Нигерийн бөх Б.Оборудудутай барилдана.
Олимпийн наадмыг шууд үзэх болон, тоглолтын цагийн хуваарь, тамирчдын мэдээллийг google.com-оос шууда хүлээн авах боломжтой болжээ.