Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хэрэгт түүний эхнэр Б.Булганыг
холбогдуулан шалгаж, цагдан хориод байгаа. Гэвч хэвлэлийнхэнд үүнээс өөр
мэдээлэл алга. Чухам ямар хэрэгт холбогдуулан шалгаж байгаа, яагаад түүнийг
цагдан хорьсон тухай хуулийнхны амнаас нэг ч үг ган хийсэнгүй есөн сар
болчихлоо.
Тэгвэл өчигдөр Улсын Прокурорын газраас мэдээлэл хийх үеэр Б.Булгантай
холбоотой мэдээлэл өгсөн юм. Тухайлбал,
Б.Булганы холбогдсон гэх хэрэгт цөөнгүй хүн шалгагдаж байгаа аж. Мөн хэрэг
мөрдөн байцаалтын шатанд яваа. Мөрдөн шалгах явцад түүнийг цагдан хорьсон. Энэ
үед хүний эрхийг зөрчсөн асуудлууд гарсан. Гэхдээ тухай бүрт нь шийдвэрлэж,
арга хэмжээ авч ажиллаж байна гэсэн ерөнхий тайлбарыг л өглөө.
Өөрөөр хэлбэл Б.Булганг С.Зориг
агсны хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юу хэрэв тийм бол ямар үндэслэл
шалтгаантай вэ, Мөн Эрдэнэт хотоос эрэгтэй эмэгтэй хоёр хүнийг барьж ирсэн гэх
мэдээлэл байдаг. Тэдгээр хүмүүс ямар учиртай вэ гэхчлэнгийн олон асуултууд
хариултаа авч чадалгүй үлдэж байна.
Ямартай ч Б.Булганыг шалгаж байгаа нь үнэн. Мөрдөн шалгах явцад түүнийг
тусгаарлах шаардлагатай болж. Гэхдээ энэ олон сар гэмт хэрэг хийсэн нь
тогтоогдоогүй хүнийг ингэж хорьж цагдана гэдэг нь өөрөө хүний эрх зөрчиж байгаа
явдал. Хэрвээ Б.Булган буруугүй бол шоронгийн өрөөнд олон сар хоригдсон
хохирлыг хэн барагдуулах вэ. Төр үү, хууль уу. Маш нууц учраас хэн ч энэ тухай мэдэх боломжгүй.
Амар