Цэцэрлэгийн 2016-2017 оны хичээлийн жилийн бүртгэл элсэлтийг оновчтой зохион байгуулахад мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавих Ажлын хэсгээс мэдээлэл хийж байна. Нийслэлийн Боловсролын Газрын мэргэжилтэн \”Цэцэрлэгийн бүртгэлийг наймдугаар сарын 22-26-нд хамран сургах тойргийн дагуу харъяаллынхаа бүх хүүхдийг бүртгэнэ. 2014 онд төрсөн хоёр настай бүх хүүхдийг бүртгэнэ. Цэцэрлэгийн бүртгэл нийт дөрвөн өдөр явагдана. Ингэж бүртгэл хийгээд элсэлтийн тасалбар тараана. Тасалбараараа наймдугаар сарын 26-ны өдөр сугалаа явуулна\” гэсэн тайлбарыг өглөө.