МҮЭХ-оос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны Улсын хэлэлцээр, Улсын Их Хурлын 2016 оны сонгуульд оролцох улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчдэд хүргүүлсэн \”Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичиг болон УИХ-ын 2016 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын мөрийн хөтөлбөрийг үндэслэн яаралтай шийдвэрлэхүйц тулгамдсан асуудлаар Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад санал хүргүүлсэн билээ.
Гэвч уг саналыг хэрхэн шийдвэрлэж хэрэгжүүлэх талаар албан ёсны хариу ирүүлээгүй тул МҮЭ-ийн холбоо өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хандан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороог яаралтай хуралдуулан, асуудлыг бодитойгоор хэлэлцэж шийдвэрлэхийг санал болгож Мэдэгдэл хүргүүллээ.
Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт доорх саналыг хүргүүлэв
МҮЭХ