Оросын сөнөөгч онгоцууд өчигдөр 17.00 цагт Сирийн Алеппо хотноо агаараас цохилт өгсөн байна. Уг цэргийн ажиллагааны үеэр нурсан барилга дороос аврагчид таван настай хүүг аварчээ. Түргэн тусламж хүлээн суугаа цусандаа будагдсан хүүгийн зураг нийгмийн сүлжээнд хүчтэй тархаж, хүүхдүүдийн эрхийг хамгаалахыг эрх баригчдаас шаардаж эхэлсэн талаар \”www.dailymail.co.uk” мэдээллээ.
Хүүг Омран Дакнеш гэдэг байна. \”Хүү шархаа эмчлүүлж байгаа” хэмээн эмч нар мэдэгджээ. Түүний эцэг, эх хоёр өчигдрийн цэргийн ажиллагааны үер сураггүй алга болсон ч аврагчид шуурхай ажиллаж, нуранги дороос тэднийг олсон гэнэ. Өчигдрийн цэргийн ажиллагааны үеэр гурван хүн амиа алдаж, 12 хүн шархтжээ. ОХУ өчигдрийн цэргийн ажиллагаатай холбоотойгоор ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна.
Уг зургаас өмнө Туркийн эргийн ойролцоо амиа алдсан Сирийн иргэн, гурван настай Аль Курди зураг олон нийтийн сүлжээнд түймэр мэт тархсан билээ. Уг зургийн дараа Европын холбоо дүрвэгсдийг хүлээн авахаар тохиролцсон билээ