Монгол Улс сүүлийн жилүүдэд эдийн засгийн хувьд хүндхэн жилүүдийг өнгөрөөж байна. Манай улс гүн гүнзгий хямарсаныг олон улсынхан ч гэсэн анхааралтай ажиглаж байна.
Саяхан гэхэд \”Ройтерс\”-т Монгол улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар бичсэн байна.Тэднхий хэлж байгаагаар \”Рио 2016 зуны олимп үргэлжилж, спортод дуртай монголчууд тамирчдаа уухайлан дэмжиж байна. Гэсэн хэдий ч эдийн засгийн хүнд нөхцөл байдлын улмаас тус улсын Засгийн газраас тамирчиддаа цалин хангамжийг нь олгож чадахааргүй болсон хэмээн бичсэн байна. Хэдхэн хоногийн өмнө Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилт үзүүлж, медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагчдад мөнгөн шагнал олгодог хуультай ч энэ мөнгөө өгч чадахгүй байгаа талаар мэдээллэсэн. Энэ хуулийн хэрэгжилт, мөнгөн шагнал олгох ажил сүүлийн жилүүдэд зогссон байна.
2015 оны жилийн эцсийн байдлаар спортын 13 төрлөөр мөнгөн шагнал авах болзлоо хангасан 2069 тамирчин байгаа бөгөөд тэдэнд олгох 1.7 тэрбум төгрөгийн өр үүсээд байгаа гэж \”Ройтерс\”-т агентлаг мэдээлэлсэн байна.