Англи дахь Хойд Солонгосын Элчин сайдын яамны Нэгдүгээр орлогч Тэ Ёнг Хун эдүгээ Өмнөд Солонгос Улсад сайн дураараа дүрвэн очоод байгаа билээ. Тэгвэл түүнийг Хойд Солонгосын тал \”Өмнөд Солонгост хулгайлагдсан\” хэмээн мэдэгдэв.
Тэрбээр сүүлийн 10 гаруй жилийн турш Англи Улсад томилогдон ажилласан бөгөөд түүний томилолтын хугацаа тун удахгүй дуусах гэж байжээ.
Гэвч Хойд Солонгосын Засгийн газрын албан бус төлөөлөгч, Японы нийслэл Токио хот дахь Хойд Солонгосын соёлын төвийн дарга Кимийн мэдэгдсэнээр \”Дипломатч Тэ Ёнг Хун нь Өмнөд Солонгосын тагнуулчдын урхинд орж, тус улсад хулгайлагдан очжээ\”.
Хойд Солонгос Улсын дипломат ажилтнууд эх орноосоо зугатааж Өмнөдөд очсон явдал өмнө нь гарч байжээ.
Тухайлбал, 1997 онд Хойд Солонгосоос Египет Улсад суух Элчин сайд гэр бүлийн хамт Өмнөд Солонгос уруу дүрвэж байжээ.