Олимпийн наадмын хамгийн сүүлийн өдөр чөлөөт бөхийн 65 кг-д МУГТ Ганзоригийн Мандахнаран хүрэл медалийн төлөө Узбекистаны бөх Ихтиёр Нобрузовтой хүч үзэж, торгуулиар ялагдлаа. Гэвч түүний ялагдлыг Монголчууд болоод дэлхийн нийт хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.
Тэгвэл чөлөөт бөхийн дүрмийн \”Article\”-48 дугаар заалтын \”С\” хэсэгт зааснаар \”Аль ч үе дуусахад 30 секундээс бага хугацаа үлдсэн үед аль нэг тамирчин хамгаалах тоглолт хийснийг талбайн гурван шүүгч бүгд дэмжсэн бол нөгөө тоглогчид нэг оноо өгөх боломжтой. Гэхдээ үүнийг давж заалдан шүүхэд хандаж болно\” хэмээн тусгасан байдаг аж.
Тэгэхээр манайхан дэмий бухимдаж байхаар шүүхэд хандаж, асуудлаа шийдвэрлүүлж болох юм байна.