Өнөөдөр Монгол, БНСУ-ын хэвлэл
мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын хамтын ажиллагаа дугуй ширээний ярилцлага
боллоо. Монголын талаас Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монгол сайтын холбоо зэрэг
байгууллагууд оролцсон бол БНСУ-аас сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч болон
гишүүд төлөөлөгчдөөс бүрдсэн 12 хүнтэй баг, бүрэлдэхүүн оролцож, хоёр улсын
хэвлэл мэдээллийн байгууллагын өнөөгийн асуудлаар ярилцж, санал солилцсон юм.