Арван зургаахан настайдаа Төрийн дээд одон \”Алтан гадас”-аар энгэрээ мялаасан шатарчин бол Олон улсын шатрын их мастер А.Энхтуул юм.
8 дугаар сарын 20-нд буюу өнгөрсөн хагас сайн өдөр Их мастер А.Энхтуултай \”ШАТАР ЗЭРЭГ ТОГЛОХ ӨДӨРЛӨГ”-ийг \”Оюуны Ундраа Групп”-ийн хэрэгжүүлж байгаа Соёл амралтын \”Зайсан Хилл” цогцолборын санаачлагаар амжилттай зохион байгууллаа.
Өдөрлөгт шатар сонирхогч иргэд болоод, зарим уран бүтээлчид очсон аж. Тодруулбал \”Зайсан Хилл” цогцолборын дэргэдэх танктай хөшөөний талбай дээр шатар сонирхогчидтой тоглосон. Их мастер А.Энхтуул нийт 95 хүнтэй нэгэн зэрэг тасралтгүй 6 цаг тоглохдоо 73 хүнийг хожиж, 10 хүнтэй тэнцэж, 12 хүнд хожигдсон. Энэхүү зэрэг тоглосон 95 сонирхогчид дунд 6 настай балчираас 86 настай ахмад настан хүртэлх бүх насны хүмүүс байсан аж.
Энэхүү өдөрлөгийн зохион байгуулсан \”Оюуны Ундраа Групп”-ээс Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн тасагт гурван сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг хандивлахаар болжээ.
Эх сурвалж: Ugluu.mn