Олон улсын мэдээ харж байтал Япон улсын батлан хамгаалах төсөв нэлээд нэмэгдсэн шинэ мэдээ олж харлаа. Японы батлан хамгаалах яам 2017 онд 5,17 их наяд буюу 51,7 тэрбум ам.долларыг батлан хамгаалах салбартаа зарцуулахаар төсвөлжээ. Зардал нэмэгдсэн шалтгааныг өмнөд хятадын тэнгис дэхь БНХАУ-ын идэвхитэй үйл ажиллагаа болон хойд солонгосын баллистик пуужинг хөгжүүлэх хөтөлбөрийн эсрэг өөрийгөө хамгаалах хүчний байлдах чадварыг нэмэгдүүлэхтэй
Тодруулбал японы \”PAC-3\” пуужингаас хамгаалах системийг сайжруулахад нэлээд хөрөнгө зарахаас гадна хэт өндөр нисэж буй пуужинг устгах зорилгоор бүтээж буй \”Block IIA\” систем, мөн АНУ-ын бүтээсэн \”F-35\” нисэх онгоц худалдаж авах зардал бүрдүүлж байгаа бололтой. Мөн хамгийн дэвшилтэд технологид тулгуурласан усан доорх илрүүлэх төхөөрөмжөөр тоноглогдсон шинэ төрлийн шумбагч завь бүтээхэд багагүй мөнгө төсвөлж байна.
Япон улс өөрийн зэвсэгт хүчнийг эрчимтэй шинэчлэж байгаа явдал нь тус улсын стратегийн болон гадаад бодлогын нэг хэсэг юм. Ер нь япон улс гадаад бодлогын хувьд дэлхийн хэмжээний тоглогч байхын тулд бүрэн чадавхитай цэргийн хүчтэй болох зорилго агуулдаг гэж төсөөлдөг. Хэрвээ япончууд ийм хүчтэй болоод гэнэтийн цагийн байдал үүсвэл ямар нэгэн эргэлзээгүй ашиглахад бэлэн байх болов уу гэж таамаглаж байна. Цаашид Япон улс нь өөрийн үнэнч холбоотон АНУ-тай нягт харилцах хэдий ч Ази-Номхон далайн бүс нутагт илүү бие даасан бодлого явуулах хандлагатай байна. Энэ бол Ази-Номхон далайн бүс нутагт цагийн байдал тогтворгүй нөхцөл үүсэх нэг шинж тэмдэг мөн.
Р.Энхболд