2017 оноос оффисын зориулалтаар баригдах барилгуудад хүүхдийн цэцэрлэгтэй байх шинэ стандарт мөрдүүлнэ гэдгийг ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат хэллээ.
Тэрээр \”Эдийн засгийн хүндрэлтэй гэх атлаа өнөөдөр 200 хүүхдийн цэцэрлэгийг 200 тэрбум төгрөгөөр барьж байна. Тэгэхэд Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, Гадаад харилцаа, Уул уурхайн зэрэг яамд яамныхаа барилгаас чөлөөлөлт хийж тус бүр 70-80 хүүхдийн цэцэрлэг байгуулж байна. 100 сая төгрөгөөр ийм ажил хийх боломж байна. Энд жирийн ажилчдын, жирийн иргэдийн хүүхдүүд хамрагдана. Аймаг, орон нутагт ийм ажил зохион байгуулах нь зүйтэй” гэсэн юм.