\”Чөлөөт
бөхийн 65 кг-ийн хагас финалд Узбекийн Ихтиёр Наврузов Пуэрто Рикогийн бөх
Фрэнклин Гомезийг ялсан барилдааны шүүгчдийн шүүлтийг сэжигтэй гэж үзэн тус
барилдааныг шүүсэн шүүгчдийн эрхийг түдгэлзүүлэн шалгаж эхэллээ\” хэмээн
Шүүгчдийн комиссын дарга Антонио Силвестри мэдэгдсэн байна.
Түүний мэдэгдлийг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны албан ёсны сайт/ unitedworldwrestling.org
/аар олон нийтэд хүргэжээ.
Тус барилдааныг Гүржийн шүүгч Темо
Казарашвили, БНСУ-ын шүүгч Тон Кун Чүн, ОХУ-ын шүүгч Сергей Новакоски нар
шүүсэн бөгөөд шүүлтийг буруу хэмээн үзэж тэднийг албан ёсоор чөлөөлөөд байсан
юм. Одоо тэдний асуудлыг шалгаж байгаа бөгөөд шалгалт дуустал дахин
талбай дээр гарах эрхгүй болоод байгаа аж. Мөн шалгалтын дүнг албан ёсоор тус
сайтаар дамжуулан мэдээлэх болно гэжээ. Хэрвээ шүүлт буруу явагдсан бол
Узбекийн Ихтиёр Наврузовын хүрэл медалийг хураах эсэх асуудал ч яригдаж
мэдэхээр болоод байна.