Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны ойд зориулсан Хүчит бөхийн барилдаан өнөөдөр /2019.11.26/ аймгийн Биеийн тамир спортын газарт боллоо. Энэхүү бөхийн барилдааныг аймгийн Монгол Ардын Намын хорооноос Биеийн тамир спортын газар, Үндэсний бөхийн холбоотой хамтран зохион байгуулдаг уламжлалтай.
Улс тунхагласны 95 жилийн ойн баярын Хүчит бөхийн барилдаанд аймаг, сумын цолтой, залуу 32 бөх зодоглож, хурд, хүч авхаалж самбаагаа сорилоо.
Энэ өдөр аймгийн арслан С.Ерөөлт түрүүлж, аймгийн хурц арслан С.Очирбат үзүүрлэсэн бол аймгийн арслан Б.Гантөмөр, сумын заан Ц.Нямсүрэн нар шөвгийн дөрөвт үлдсэн юм. Мөн аймгийн Монгол Ардын Намын хорооны Дэд даргын нэрэмжит “Өсөх ирээдүйтэй залуу бөх”-өөр сумын заан Б.Батсүмбэр шалгарчээ.